Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиолоо

2015оны 4сарын 08

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хүндэтгэлийн  хурал Соёлын төв өргөөнд боллоо.

Баярын хурлыг нээж Ардчилсан намын дарга З.Энхболд илтгэл тавилаа. Тэрбээр “Ардчилсан нам яг энэ өдрөөс эхлэн фракцигүй болж байгааг зарлаж байна. Ардчилсан нам олон фракцид хуваагдалгүйгээр АН гэдэг ганц фракцийн төлөө нэгдэн ажиллах болно” гэсэн юм.

Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Э.Бат-Үүл нар илтгэл тавьж ардчиллын алтан хараацайнуудад хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?