Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

АОХН-ийн Удирдах зөвлөлийн хурал болов

2013оны 4сарын 28
30615-26214700Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн наймдугаар хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо.  Хуралдаанд Удирдах зөвлөлийн 24 орны төлөөлөгч оролцож, маргааш хуралдах АОХН-ийн Сайд нарын бага хурлаар батлах Улаанбаатарын тунхаглалын төслийг хэлэлцэн тохирсон байна.

Уг тунхаглалд АОХН-ийн улс орнууд Варшавын тунхаглалын зарчим, үзэл санааг дэмжин ажиллахын төлөө байгаагаа нотолж, дэлхий дахины ардчиллын төлөв байдлыг шинжлэн дүгнэж, цаашид тулгарах сорилт бэрхшээлийг даван туулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн заалтууд тусгажээ. Энэ үеэр төлөөлөгчид Монгол Улс АОХН-ийн үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэнд баяр хүргэж, амжилт хүссэн байна.

Хуралдааны нээлтэд Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ АОХН-ийн улс орнууд Бага хуралдаа олноор ирж оролцож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, улс орнууд, ялангуяа удирах зөвлөлийн орнуудын хүч чармайлт, хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс тус нийгэмлэгийн үйл ажиллагааг амжилттай даргалж ирснийг онцлон тэмдэглэж, талархал дэвшүүлэв.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурал болж буй бөгөөд хуралд 104 орноос төлөөлөгч ирж оролцож байгаа билээ. Засгийн газрын төлөөлөгчдөөс гадна иргэний нийгэм, парламент, эмэгтэйчүүд, залуучууд, бизнесийн салбарынхан өөр өөрсдийн чуулга уулзалтыг тус тус зохион байгуулсан юм.

Сайд нарын бага хурал энэ сарын 28-29-нд үргэлжилнэ.