Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

АНУ-ЫН САНГИЙН ДЭД САЙД ДАНИЕЛЬ ГЛЭЙЗЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2013оны 12сарын 12

Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Сан хөмрөгийн департаментын террорист үйлдлийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан дэд сайд Даниель Глэйзертэй өнөөдөр уулзлаа.

S57A9489

 

Уулзалтын үеэр хоёр тал санхүүгийн гэмт хэрэгтэй хоёр болон талт хамтын ажиллагааны хүрээнд тэмцэхийн чухлыг тэмдэглэж, энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов. Дэд сайд Даниель Глэйзер АНУ нь санхүүгийн гэмт хэрэг тэр дундаа мөнгө угаах үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тууштай тэмцэж ирсэн бөгөөд ийм төрлийн гэмт хэрэг, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.S57A9511

АНУ-ын Сан хөмрөгийн дэд сайд Монгол Улсын Хууль зүйн сайд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон монголын арилжааны банкуудтай уулзалт хийгээд маргааш нутаг буцна.